Манай байгууллагын үйл ажиллагаатай танилцахыг зорьж буй танд талархал илэрхийлье. Анх гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгууллага маань нийгэм, эдийн засгийн хөгжилтэй хөл нийлүүлэн урагшилсаар өдгөө арван жилийн түүх бүтээжээ. Одоо бид барилга угсралт, уул уурхай, гадаад дотоод худалдаа болон хог хаягдлын менежментийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесийн ёс зүйг эрхэмлэн ирээдүйдээ итгэлтэй урагшилж байна. Сүүлийн жилүүдэд манай хамт олон Монгол Улсад тулгамдаад байгаа хог хаягдлын менежментийн асуудлаар идэвхтэй судалдаа болон тогтсон ажлуудыг хийн тодорхой түвшинд хүрээд байна. Иймдээ ч бид Оросын Холбооны Улсын хатуу хог хаягдлыг боловсруулан түлш гаргах үйлдвэр болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нойтон хог хаягдал, лаг боловсруулан энерги гаргах үйлдвэрүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулан төслийн ажлууд үргэлжилсээр байна. Бидэнтэй хамтран ажилдаг гадаадын болон дотоодын байгууллагуудын найдвартай түнш байх зорилт тавин ажилдагийн хүрээнд өнөөдөр бидний бүтээсэн болгон харилцагчды маань итгэлийн үр дүн билээ.
Та бүхний ажил үйлс өөдлөн хөгжин дэвших болтугай.
Захирал Т.Эрдэнэбулган